 |
 |
Танилцуулга:
Дэлхийн банкны NEMO төслийн санхүүжилт, Английн Амьтан судлалын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн дэргэдэх Степ Форвард хөтөлбөр (Steppe Forward Programme) нь Монгол орны биологийн төрөл зүйлийн мэдээллийн сан байгуулах ажлыг Монгол улсын их сургууль, Шинжлэх ухааны академи, Монголын шувуу судлалын нийгэмлэг зэрэг бүс нутгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна. 2005 оноос өнөөдрийг хүртэл Монгол орны загас, хоёр нутагтан, мөлхөгчид, хөхтөн амьтдын талаар хэвлэгдсэн бүхий л мэдээллийг нэгтгэж, мэдээллийн санг үүсгэж, Монгол орны загас, хоёрнутагтан, мөлхөгчид, хөхтөн амьтдын улаан данс, мөн ховордсон болон ховордож буй зүйл бүрийн хувьд хамгааллын хөтөлбөрийг боловсруулаад байна.
Загас, хоёрнутагтан, мөлхөгчид, хөхтний улаан данс нь зүйлийн нэр, ангилал, статус, тархалт, популяцийн хэмжээ, нөлөөлж буй хүчин зүйл, авч хэрэгжүүлж буй хамгааллын арга хэмжээ зэргийг дэлхийн болоод Монгол орны хэмжээнд нэгтгэн үнэлсэн мэдээллийг агуулдаг. Улаан данс, зүйлийн хамгааллын төлөвлөгөө дээрх мэдээ баримтыг судлаач, оюутан, сурагчид, малчид, байгаль хамгаалал, уул уурхай, нөхөн сэргээлт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон бусад хүн бүхэнд хүртээмжтэй болгох үндэслэлээр онлайн хэлбэрт оруулж байна.
Энэхүү онлайн мэдээллийн сангийн үндсэн давуу тал нь хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дэд бүтэц байгуулах, байгаль хамгааллын менежментийн төлөвлөгөөг тодорхой бүс нутагт төлөвлөхөд шаардлагатай тухайн зүйл амьтадтай холбоотой мэдээ, баримтыг хялбар хайж олоход оршино. Онлайн мэдээллийн сангийн тусламжтай хэрэглэгч та бүхэн өөрийн сонирхож буй нутагт (тухайлбал, гуу жалга, гол, нуур, баг, сум, аймаг, хот гэх мэт) хичнээн зүйлийн сээртэн амьтад тархдаг, түүнээс ямар зүйлүүд нь устсан, устах аюулд хүрсэн, эмзэг, ховордож болзошгүй, анхааралд өртөхөөргүй, мэдээлэл дутмаг зэрэг ангилалд багтаж буйг мэдэхээс гадна тэдгээр зүйлийн талаарх мэдээллийг агуулсан тухайн бүлэг амьтад бүрийн улаан данс, хамгааллын төлөвлөгөөг өөрийн компьютертаа татаж суулган, чөлөөтэй ашиглаж болно.
Aшиглах заавар:
- Монголын газрын зураг дээр та өөрийн сонгосон цэгт компьютерийн хулганынхаа заагуур (курсор)–ыг байрлуулана.
- Өөрийн сонгосон байршилаа сонгож хулганынхаа зүүн товчийг дарах үед газрын зургийн баруун гар талд таны сонгосон байршлыг илэрхийлсэн солбицол (координаци) илэрнэ. Хулганы зүүн товчийг дарсны дараа тухайн сонгосон байршилд буй амьтдын талаарх мэдээллийг таны компьютер уншиж эхлэх бөгөөд таны компьютер болон интернетийн сүлжээний хурдаас хамааран хэсэг хугацаа шаардана.
- Хэрэв таньд тодорхой солбицол байгаа бол “search” нэртэй товчны дээрх зайд уртраг, өргөрөг (координаци)-өө бичээд “search” товч дээр дарна уу. Гэхдээ солбицлоо бичих загвар нь DD.DD буюу Lat: 46.28 Lon: 108.50 байна. Солбицол бичсэний дараа газрын зураг дээрх улаан өнгийн “нэмэх тэмдэг” таны оруулсан солбицлыг газрын зураг дээр зааж байрлана.
- “Search results” буюу “Хайлтын үр дүн” үгсийн доор таны сонгосон тухайн байршил дээрх тохиолдох зүйлийн латин буюу шинжлэх ухааны болон англи нэр, мөн хамгааллын статус (VU, NT, EN гэх мэт) нь илэрнэ.
- Газрын зургийн доор илэрсэн зүйлүүдээс тухайн зүйлийн Монгол орны тархалтыг үзэхийн тулд зүйлийн нэрийн сонгож, хулганынхаа баруун товчийг дарна. Энэ үед уг зүйлийн Монгол дахь тархалтын зураг илэрнэ.
- Газрын зургийн доор гарсан зүйлийн тухай ерөнхий мэдээллийг авахын тулд “View” цонх дээр дарна. Таны компьютер уншиж дуусмагц, тухайн зүйлийн талаарх ерөнхий мэдээлэл илрэх ба дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл улаан данс болон хамгааллын төлөвлөгөөний нүүр хуудас дээр дарна уу. Энэ үед шинээр цонх нээгдэж, улаан данс ном бүрэн эхээрээ гарах бөгөөд та өөрийн компьютер дотроо номыг хадгалахыг хүсвэл Firefox болон Internet Explorer дээрх File цэс доторх Save page as...-ийг дарж, хадгалана уу.
- Та өөрийн сонгосон байршлаас тодорхой зай дотор илрэх зүйлийг хайхын тулд “range” цонхны хажууд буй цонхонд хайх зайгаа тоогоор оруулж, “Search” товч дээр дарвал таны оруулсан зай буюу голдоч доторх зүйлийн жагсаалт гарна.
 |
| Дэлгэрэнгүй мэдээллийг: |
Дэлхийн банк
МСS plaza, 5 давхар
Сөүлийн гудамж-4
Улаанбаатар -210644
Монгол улс
Утас: 976-11-312647
Факс: 976-11-312645
Веб хуудас: www.worldbank.org.mn/nemo
|
Монгол улсын их сургууль, Биологийн факультет, Степ форвард хөтөлбөр
Их сургуулийн гудамж-1, Улаанбаатар хот Шуудангийн 46А салбар, 537 тоот хайрцаг.
Утас: 323970; 91000148
Факс: 320159
E-mail: steppeforward@gmail.com; gombobaatar@biology.num.edu.mn
|
|
|
 |
 |